Цуврал 1 Төсөл гэдэг бол ...
Төсөл хэмээх энэ үг өдгөө бидэнд нэгэнт танил үг болсон ч түүний мөн чанар, гол ач холбогдол, зорилгын тухайд төдийлөн мэдэхгүй байх нь элбэг. Мөн ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэх, эрхлэн явуулахад төсөл бичих хэрэгцээ шаардлага хэн бүхэнд тулгарах болсон тул та бүхний ажилд дэм болох үүднээс төсөл гэж юу болох тухай товч мэдээллийг цуврал болгон оруулж байна. 
"Цуврал 1 Төсөл гэдэг бол ..." цааш унших »
Сонжоо-8 Та уурлаж уцаарладаг уу?

 

Тийм -3                  Заримдаа - 1           Үгүй - 0

1.      Таны унших сонин, хуудас чинь хумхигдаж үнгэгдсэн байвал?

2.      Ахимаг насны авгай хүүхэд шиг хувцасласан байвал?

3.      Харилцан ярилцаж байгаа хүн чинь хэтэрхий ойрхон зогсож байвал?

4.      Гудамжинд тамхи татаад зогсож байгаа хүүхнийг хараад?

5.      Хэн нэгэн хүн амаа таглахгүйгээр таны тал руу ханиавал?

6.      Харилцан ярилцагч тань өөрийнхөө өвчнийг дэлгэрэнгүй яривал?

7.      Таны ойр дотны хүн хумсаа хэмэлвэл?

8.      Танд хэрэгцээгүй ашиггүй зүйл бэлэглэвэл?

9.      Хайртай хүүхэн/залуу/ чинь дандаа хоцорч ирвэл?

10.  Танхимд таны урд суугаа юм үзэж байгаа хүн хавчигнан, уг зүйлийг тайлбарлаж эхэлбэл?

11.  Нийтийн тээврийн унаанд дуу дуулж, гитар тоглож, хөгжим дугаргавал?

12.  Танаар тоглоом тохуу хийвэл?

13.  Таны ойролцоо саван их үнэртвэл?

14.  Харилцан ярилцагч тань гараараа загнаж, таны товчноос барьж аваад байвал?

15.  Таны дөнгөж эхлээд байгаа адал явдалт зохиолыг хажуунаас яаж төгсөхийг хэлээд байвал?

16.  Амны чинь цангааг амтгүй бүлээн усаар гаргавал?

17.  Танд шорвог хоол өгвөл?

18.  Цүнхнээсээ өөрийн байрны түлхүүрээ олохгүй удаан эрвэл?

19.   Таны анд нөхөр яриандаа гадаад үг тогтмол хавчуулдаг бол?

20.  Таны үзэж буй киноны хоорондуур зар мэдээ нэг биш удаа орвол?

45-с дээш оноотой бол орчныхоо алдааг тэвчиж чаддаггүй. Бусдын үзэл бодол дадлыг ерөөсөө хүлээн авч чаддагүй хүн болой. Ихэнхдээ таны зөв боловч ямар ч шалтгаанаас бай уурлаж уцаарладагаа болихыг хичээ. Өөрийгөө хайрла. Ямар нэг боломжтой шалтаг заагаад яриагаа төгсгөдөг буюу тоглоом тохуугаар өөрийнхөө сөрөг санаа бодолтой байсныг илэрхийлж чадах дипломат зан гаргавал сайн.

30-44 оноотой бол Таныг илэрхий хүний мөсгүй байдал цочроохоос биш дэмий юманд та уурлаж уцаарладаггүйхүн юм. Гагцхүү хүний өрөөсгөл талаар ертөнцийн "драм" битгий хий. Таны сэтгэл хөдлөлтийн тэсрэлтийг хажуугийнхан тань хүмүүжүүлж чадахгүй.

29 ба түүнээс бага оноотой бол та хэт тайван хүн юм. Янз бүрийн гаж явдалд хариулт өгөхгүй байхыг хичээ. Залхуу хүрэм сунжирсан яриаг сонсож толгой дохин суухын хамт бүр өөр юм бодож байж болно. Ийм хүмүүсийг голдуу учрыг нь олохгүй хүмүүс гэж хэлдэг. Магадгүй ингэж байж л өөрийнхөө мэдрэлийн тогтолцоог цочролоос хамгаална. Гвч нэвтэлж болохгүй байх нь таныг хатуу сэтгэлтэй болгож мэднэ.

 

Хайрт минь мэдэхгүй

Харах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн

Өдөөс чинь алхах ч

Харц тулгарах тэр агшинд

Ичэнгүйрэн би толгой бөхийлгөнө

Хайртай гэдэг үгээ хэлэхээр

Яаран очих ч

Хаалганы чинь өмнө очоод

Уруулаа би жимийнэ

Ичингүйрсэн харц, жимийсэн уруултайгаар

Энэ хаалганы өмнөөс олон иргэснийг

Хайрт минь даан ч мэдэхгүй

Шавь үгүй бол багш үгүй

Өвчин зовлон энэ тэр гэж саяхан 10 жилийн хүүхдүүд амраад дахиад хичээлдээ орлоо. 10 жилд сурдаг дүүгээсээ  хичээлийн жилийн хагас жил чинь өнгөрлөө юу болж байна? Ямар гарав энэ тэр гэж байр байдлыг нь жаал асуув. Ингэсэн тэгсэн ингэнэ тэгнэ гэж овоо юм ярьж байснаа гэнэт математик дээр 70 гарчихсан гэдэг байгаа. Нохойн сүүлэн дээр хутга гэгчээр овоо сайн гараад байдгийн байж очиж очиж 10 жилийн математикийн хичээл дээр 70 гараад байхдаа яадгийн хийж цөхөх юу байдгийн гэж жаал зэмлээд авлаа.  Зарим нэгийг нь сайн ойлгоогүй гэхээс өөр юм өөдөөс хэлсэнгүй дуугаа хурааж, цүнхтэй дэвтэр номоо нэг гаргаж, нэг далд хийн гэмшин суухыг нь хараад уг нь ч ямарваа нэгэн юмны 70 хувийг мэдэж байна гэдэг бол өндөр үзүүлэлт гэсэн юм бодоод яг юуг нь ойлгоогүй юм, засуулж масуулж болоогүй юм уу гэж аргадаж эхлэв.

- Засуулж болно гэсэн  энийг хийвэл 10 оноо нэмнэ гэж хэлээд нэг цаас гаргаад ирдгийн байна. Хэдэн бодлого л юм байх заагаад өгөхөөс ухааны юм бодоод өгсөн цаасыг нь үзвэл юу вэ? Бодлого биш хичээлийн конспектийн хэсэг ч юм шиг  нэг тийм ойлгомжгүй юм гараад ирлээ. 

-Тэр бодлого чинь хаана байгаа юм бэ?

-Бодлого өгөөгүй ээ наадхыгаа шивээд ир гэсэн гэдгийн байна. Дахиад  уур хүрч юу яриад байгаан энийг шивлээ гээд чи юу мэдэж авах юм. Тоо бодоход шивэх ямар хамаатай юм. Бодлого модлого өгдөггүй юм уу хаашаа юм.

- Үгүй. Багш нар дүнгээ засуулъя гэвэл  нуруутай, нуруугүй хавтас, бөмбөг, үзүүлэн, энэ тэрийг шив гэдгийн ш дээ гэдэг байгаа.

                 Хүн бүрийн хүндэтгэл талархалыг хүртэж, насан туршдаа хүндлүүлдэг багш нар эрдэм зааж мэдлэг шалгахгүй эд авч дүн тавих нь хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Миний үед ийм юм байгаагүй гэж хэлэхгүй ээ миний битгий хэл маниас өмнө байсан. Гэхдээ арай ч улаан цайм хичээлтэй холбогдолтой үүрэг даалгавар өгөхөөс өмнө элдэв юм нэхэх, бүүр болоогүй шалгалтын асуултуудынхаа доор дүнгээ засуулахыг хүсвэл ийм тийм юм авч ир гэж бичдэггүй л байсан санагдах юм. Хэн олон хавтас, бөмбөг, зураг авчирна тэр төдий хэрийн сайн дүн авна. 10 ш хавтас өгөөд 70-аас 80  болж, 10 10-р оноо нэмж өгч болдог юм бол хичээл хийж, ер нь хичээлд явж яадгийн ажил хийгээд цалин буухаар хэдэн хавтас, зургийг нь аваад өгвөл болох юм биш үү.  

Төсвийн цалинтай ядарсан хэдэн багш нарын буруу гэж юу байх вэ?  Аргаа ядахдаа л ингэж байгаа юм уу? Амьдралд цалин хүрэлцэхгүй дээрээ тулвал хаана ч адилхан байгаа. Ер тэгээд багш гэлтгүй ямар ч мэргэжлийнхэн адилхан л даа. Гэхдээ л үлгэр жишээ болох багш нар минь үндсэн даалгавараа ядахдаа түрүүнд нь барьж байгаач. Хойч үеэ ингэж цусгүй алж яах юм бэ?  Өөрсдөө юу зааж юу өвлүүлсэн болоод багшийн хүндэтгэлийг хүсээд байгаа юм бэ?

 Шавь үгүй бол багш үгүй бусуу.

 

Уучлаарай.

Чиний дээр эзэн байдаг бол миний дээр дарга гэж бий.

Чамайг эвгүй байдалд оруулсан бол уучлаарай.

Харамсал

Надад бие гэж байхгүйтэй адил дуу хоолой, ул мөр гэж байдаггүй. Хүмүүс намайг хардаггүй бас мэдэрдэггүй. Харин би тэднийг хардаг, сонсдог. Зарим хүмүүс намайг хайж байхад зарим хүмүүс надтай уулзахаас, тэр ч бүү хэл миний тухай ярихаас, сонсохоос айдаг. Гэвч би дэргэд нь байсаар л...

Хүмүүс заримдаа үхэл гэгч юу байдаг тухай, үхсэн хүн хаашаа очдог тухай ярьдаг, маргалддаг.  Би үхсэн хүн. Гэвч би энэ бүгдийг мэддэггүй үхсэн хүн. Амьд хүмүүс "Хүн үхээд амар амгалангийн ертөнцөд, өөр сайхан ертөнцөд очдог" гэж ярьдаг. Даанч би тэр амар амгаланг мэдрэхгүй байна. Амьд байхдаа байсан тэр л газартаа байсаар. Магадгүй тэр огт байдаггүй байж болох юм. 

Эсвэл би хүний ертөнцийн нэгэн зургандаа хорогдсныхоо төлөө амар амгалангийн ертөнцөд орох эрхгүй болсон юм болов уу? Юун зураг гэж үү?  Би зураач байсан юм. Үхлийн тухай бодлоос сатааруулдаг ганц зүйл бол зураг зурах. Миний зургийг маш олон хүн мэднэ, маш үнэтэй, маш алдартай, маш ховор.

Гэвч

Амьдын гаж сэтгэлгээ, бие биенээсээ давах гэсэн хэнд ч хэрэггүй хүсэл нь умгар урландаа өвгөн зураач өлсөж үхлээ гэж үлдсэн хэдэн зургийг минь үнэ хаялцуулж тэд өндөр үнэтэй болгосон. Үнэнэдээ миний зургийг хэзээ ч ойлгож байгаагүй, хожим ч ойлгохгүй. Гэвч он цаг өнгөрөх тусам миний зурагнууд улам үнэтэй, алдартай болно. Миний нэрээр олон хүн баяжих болно. Миний талаарх оргүй хоосон цуу яриа гарах болно. Орой дээрээ залдаг бурхааныхаа дээр намайг тавих болно. 

Үнэндээ

Би амьд хүн байхдаа хэн ч хэрэггүй, хэний ч анхаарлыг татдаггүй тийм нэгэн зураач байсан. Надад олон зураг бий. Даанч хүмүүс мэддэггүй. Тэд зөвхөн  намайг үхэхэд дэргэд минь байсан цөөн хэдхэн зургаар минь л төсөөлдөг. Үхэхийнхээ өмнө ядарч, өлссөн сэтгэлээ сатааруулах гэсэндээ зурсан хэдэн зургаар минь л төсөөлдөг.  Тэд  чинь үнэндээ зураг биш  биш биш мэдүү.  Жинхэнэ сайхан зурагнуудыг би тэрнээс чинь өмнө зурсан юм. Тийм нэгэн зураг тээр тэндхийн нэгэн байшингийн хананд даруухнаар өлгөөтэй бий. Тэр бол миний зурсан зураг. Тэр бол жинхэнэ урлагийн бүтээл...

 

Бид тэдэнд юу л зориулаад байна даа.
Аливаа зүйл маш энгийнээс эхлэлтэй.  Харамсалтай нь бид бүхэн тоохгүй, анзаарахгүй явсаар нэг мэдэхнээ томоос том асуудал болж хувирдаг. Барын зулзагийг бага дээр нь гэж нэг үг байдаг даа.  Анзаарч хараад бага гэлтгүй хариу арга хэмжээ авчихвал цаг, хугацаа, хөрөнгө, хүч юу эсийг хэмнэх вэ дээ. Нэг ийм зүйл бол бага ангийн хүүхдийн сурах бичиг. Энэ тухай ярихаар нөгөө муу нэрт луу данст хэд сурах бичгийг замбараагүй болгож, ашиг хонжооны бай болгосон гээд эхлэнэ.  Энэ тухай ярих гэсэнгүй. Тэд муу, муухайгаараа дуусаг. Харин номын бүтэц, өнгө тооно, зураг, хэллэг гэсэн тухайн номыг хийж байгаа, хийхээр зөвшөөрч байгаа, хэвлэж, хэрэглэж байгаа хүмүүс минь ээ анзаар хар л даа.  /Мэдээж бүгд муу муухай юм гэж юу байхав. Хэлж байгаа санаагаа тодруулах үүднээс болж бүтэхгүйг нь шүүрч, муу муухайг дөвийлгөж байгааг минь эрхэм уншигч та ойлгоно биз./
"Бид тэдэнд юу л зориулаад байна даа." цааш унших »
Сонжоо-7 Та ямар хүмүүжүүлэгч вэ?
Эцэг эхчүүд ээ, та өөрийгөө хэр зэрэг сайн хүмүүжлүүлэгч гэж боддог вэ? Таны бодол манай сонжооны хариулттай хэр нийцэж байна вэ?
"Сонжоо-7 Та ямар хүмүүжүүлэгч вэ?" цааш унших »
Сонжоо-7 Та ямар хүмүүжүүлэгч вэ?
Эцэг эхчүүд ээ, та өөрийгөө хэр зэрэг сайн хүмүүжлүүлэгч гэж боддог вэ? Таны бодол манай сонжооны хариулттай хэр нийцэж байна вэ?
"Сонжоо-7 Та ямар хүмүүжүүлэгч вэ?" цааш унших »
Би муу авчихлаа

     Хүнд хамгийн чухал зүйл бол эрүүл бие, эрүүл аж төрөх явдал. Тийм дээ ч  "Эрүүл мэнд" гэдэг хичээл 90 оноос хойш хүч түрэн орж ирэх болсон. Холбогдох хүмүүсийн ярьж байгаагаар хэдэн арван сая төгрөг, хүн хүч, цаг зав гарган эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл мэндийн багш нарыг бэлтгэсэн гэж байгаа. Гэм нь бодит байдал дээр ЕБС-н "Эрүүл мэнд"-ийн хичээлийг ангийн багш, биеийн тамирын багш, биологийн багш, магадгүй хэн нэгэн багш, /арай ажилчид биш байх/ орох явдал байсаар байна.  Учрыг асуувал  хос мэргэжилтэй, энд тэнд сургалтанд суусан зэрэг үгээр ам хаана.  Монгол хэл, уран зохиолын багш гэж байж болдог юм чинь эрүүл мэнд ... багш гэж болох юм. Сайн сайн сургалтанд суусан мэдлэгтэй, чадварлаг багш нар байхыг үгүйсгэхгүй. Гэвч бид бүхэн мэдэж байгаа ангийн багш орохоороо ангийн жижүүр хэн бэ? энэ тэр хог ав, түү, ширээ сандал тэгшил, янзал, байр байрандаа суу, хэн хэн тасалж хоцров, нөгөө тэрүүний энүүний тэд эдэн төгрөг өгсөн, өгөөгүй, өгөөч, цэцэг навч усал, самбарын алчуур норго, ийм ч хичээл дээр муу авсан тийм ч багшийн хичээлийг үймүүлсэн зэрэг ахуйн чанартай хэрүүл хийгээд эхэлдэг, аль нэг багш орохоороо өөрийнхөө хичээлийг яриад эхэлдэг. Цаашлаад орох багш байдаггүй юм уу орох ёстой нь ямар нэг шалтгаанаар ороогүйгээс болж өнөөдрийн ура маргаашийн хор цонхлох асуудал гарч ирдэг.  Ядаж байхад энэ хичээл  7 хоногт 1 цаг ордог.  Аз болоход бодит практик болдог бас нэг хичээл байдаг нь бидний нэг хэсэг нь дуртай, нөгөө хэсэг нь дургүй "Биеийн тамир" гэдэг хичээл бий. Энэ хичээл долоо хоногт аль ч сургуульд 2 цаг ордог тэр бүү хэл ЕБС гэлтгүй ямар мэргэжилтэн бэлддэг нь хамаарахгүйгээр их, дээд сургуульд хүртэл ордог. Мөн "Эрүүл мэнд"-ийн хичээлийг бодвол сургууль бүр мэргэжлийн биеийн тамирын багштай байдаг, хичээл цонхлох нь ч бага. Харин хичээлийн явцын тухайд алдаг оног ордог, орсон ч цонхтой цагаас ялгаагүй явагддаг эрүүл мэндийн хичээлтэй ялгаагүй шахам. Хувцас солилоо, жагслаа бүртгэлээ, багш бөмбөг шидлээ хөвгүүд сагс, охид тэр хавьдаа бөөгнөрөх нь бөөгнөрч бага ангийн хэд нь хөөцөлдөж, дээс  мээсхэн тоглоод 40 минут болж хонх дугарлаа  шүгэл үлээж багш бөмбөг хурааж авна хувцас солиод дараагийн хичээл дээ суулаа.  Үгүй яахав цаанаасаа хувиартай хичээл юм болохоор хэдэн минут ч болтугай синус, косинус мартагдаж тархи амрана. Харин бие хөдөлсөн ч юм шиг хөдлөөгүй ч юм шиг нэг тийм ойлгомжгүй.  Иймэрхүү байдал үргэлжилж улирал, жилийн эцсээр дүн гаргах болоход үсрүүлж цовхчуулж, гүйлгэж хариалгаж, суниалгаж 20, 30 суниасан, суниагаагүй, 2, 3 м үсэрсэн, үсрээгүй А, В, С, D, F. 

Дүнгээ засуулмаар байна багш аа.

Дахиад хийх.           /Чадал хүрдэггүй ээ./

Одоо яахав ?

Бие даалт хийх. /Үнэндээ энэ нь сагс магасны бөмбөг авчирч өгөх л байдаг шүү дээ./  

               Дээрх бүгдээс үзэхэд хэрэгтэй чухлыг нь гайхан шогшроод оруулсан энэ хоёр хичээл орсон ч биш ороогүй ч биш тэгэс ингэс хийгээд өнгөрч байна. Энэ бүгд дүүрч. Хамгийн сонирхолтой нь биеийн тамирын хичээл дээр дүн тавьдаг явдал. Удаан цээжилдэг, дүрэм томъёон дээрээ толгой нь эргэдэг, муухай бичиж, муухай оёдог, удаан уншдаг за тэгээд юу эс байхав хичээл бүрт,  хүүхэд бүрт бэрхшээл гардаг. Гэсэн ч онц гарч болно. Хийж эсвэл хуулж. Тэгтэл бие тамирын хичээлийг яаж хуулах юм бэ???? Хажуу талын хүүхэд 20,30 бүр 100 суниалаа гээд яам юм. Өөрийнхөө өмнөөс өөр нэгнийг суниалгаж, гүйлгэж болохгүй ш дээ. Сагсны бөмбөг өгөөд онц гарч болдог юм бол биеийн тамирын хичээлд сууж яах ч юм, биеийн тамир гэдэг хичээл, биеийн тамирын хичээлийн багш гэж байх хэрэгтэй юм уу?       

Андууд аа шинэ оны мэнд

Будран орсон цагаан цасыг

Бусдаас ялгарах ногоон гацуурыг

Єєдєєс мишээх олны баясалыг

Ємнєєс ирэх амжилтын жилийг Алгаа тосоод аваарай

Алдахаасаа ємнє єєртєє vлдээгээрэй

Золгон ирж буй 2010 ондоо Зорьсон бvхэндээ заавал хvрээрэй.

Шинэ жилийн мэнд дэвшvvлье!

Аз жаргал шидлээ шүү

Алгаа тосоод аваарай

Алсаас хундага тулгалаа шүү

Хундагаа бариад тосоорой

Ажлын амжилт шидлээ шүү

Алтаар өлгийдөөд аваарай

Амтлаг үнсэлт илгээлээ

Аз жаргалтайгаар инээмсэглэн мэдрээрэй

Merry X-Mas and Happy new year!!!

Намайг уруу татагч надад урам өгдөг блог андуудаа ирж буй шинэ оны мэнд.

Сонжоо 6 Нууд амрагууд ч халамжтай байдгийг гэрийн эзэн Та хэзээч бүү март
Нууд амрагууд ч халамжтай байдгийг гэрийн эзэн Та хэзээч бүү март Эмэгтэй хүнийг эхнэрээ болгож авсан л бол хэзээд ч хажууд чинь байх юм шиг санах нь эрчүүдийн нэгэн алдаа. Гэр бүл болохоос өмнө ямар байсан яг л тийм хайрыг эмэгтэй хүн бүр хүсэж байдаг. Энэ эндүү бодлоос чинь болж эхнэр чинь нууц амрагтай болж байгаа юм биш байгаа. 1. Эхнэрээ ажлаасаа оройтож ирэхээр та уурлаж ундууцдаг уу? Тийм 1 оноо Үгүй 2 оноо 2. Эхнэрийнхээ оронд та хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдог уу? Очдог 3 оноо Үгүй 0 оноо Хааяа очдог 1 оноо 3. Эхнэрийнхээ хувцас хунарыг та угааж өгдөг үү? Угаадаг 3 оноо Үгүй 0 оноо 4. Хоол унд хийх ажил зөвхөн эзэгтэйн үүрэг гэж та хойш суудаг уу? Хойш суудаг 0 оноо Үгүй 3 оноо 5. Өглөө та хааяа ч болов эхнэрээ өмнө босоод цайгаа чанадаг уу? Чанадаг 3 оноо Үгүй 0 оноо Хааяа 1 оноо 6. Дэлгүүр, зах руу эхнэрээ явахад цуг явж тусладаг уу? Тусладаг 3 оноо Үгүй 0 оноо Хааяа 1 оноо 7. Гэрийнхээ эвдэрсэн болон хэмхэрсэн сандлыг та засдаг уу? Засдаг 3 оноо Үгүй 0 оноо Хааяа 1 оноо 8. Эхнэрийгээ концерт жүжиг үзэхэр явахад та ундууцдаг уу? Үгүй 3 оноо Тийм 0 оноо 24 оноо авсан бол таны хань азтай эмэгтэй юм. Таны хүчин зүтгэл хайр халамжийг эхнэр тань маш сайнааар хүлээн авч таныг хүндэлдэг юм байна. 20 оноо авсан бол эхнэрт чинь таны хайр халамж тус дэм хэрэгтэй юм байна. Иймд та ханьдаа анхаарал тавьж туслахыг хичээ. 12-16 оноо авсан бол Өөрийгөө зочид буудалд суугаа хүн шиг үздэгээ боль. Таны хайр халамж тус дэм эхнэрт чинь маш их үгүйлэгддэг юм байна. Хэрэв та 12 доош оноо авсан бол өөрийгөө гэрийн эзэн гэж бодох хэрэггүй бөгөөд нууц амрагийндаа байгаа хүн юм. Ядаж хааяа би эрнэртй хүн шүү гэж бодож бай.
ХАЙРТАЙ ХАЙРГҮЙ ХАЙРТАЙ ...

Ашгүй ажил эхэллээ.

Нар жаргаж, шөнө айсуй. Хүмүүс унтаж, орчин нам гүм боллоо.

Унтаарай. Унтаарай.

Гэтэн гэтэн гэрэл асааж гал тогоонд орлоо. Аягандаа кофе хийгээд ажлын ширээ рүүгээ явлаа.

Эргэн тойрон гохон гохон. Ээ гялай ямар гоё вэ. 

Ширээний гэрэл асч шөний харанхуйд хөгжмийн аянд аяга кофегоо ууна.

Ая дуусч аяга хоосорно.

Ашгүй ажил эхэллээ.

 

 

 

 

С. Дали - дүрслэл, З. Фройд - тайлбар
З. Фройд бол Австрын сэтгэл судлаач. Хүний далд ухамсаргүй нилээд судалсан хүн. С. Дали бол Испаний зураач, Сюраллизмын гол төлөөлөгчдийн нэг. Сюраллизм бол  З. Фройдын онолсоос эхтэй.
"С. Дали - дүрслэл, З. Фройд - тайлбар" цааш унших »
Ээж ээ 2012 онд ...

"Ээж ээ 2012 онд ..." цааш унших »
ХДХВ-ийн халдварын тархалтын байдал, сэрэмжлэх зөвлөмж

  Манай улс 1987 оноос өнөөг хүртэл 1,7 сая гаруй хүнд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийснээс халдвартай 61 тохиолдол илэрч, 16 нь ДОХ-ын үе шатандаа орж өвчèлñөн, үүнээс 8 нь уг өвчний улмаас нас барсан, 8 õ¿í íü ÕÄÕÂ-èéí ýñðýã ºâºðìºãö ýì÷èëãýý õèéëãýæ áàéíà.

    ХДХВ-ийн халдварын тархалт íèéò хүн амын äóíä 0.1-ýýñ áàãà, òîäîðõîé äýä бүлгүүд áîëîõ ñ¿ðüåýòýé ºâ÷òºíий дунд 0.15%, èæèë õ¿ñýðõýã÷ ýðýãòýé÷¿¿äèéí äóíä 0.85%-èéí  тархалттай байгаа боловч сүүлийн жилүүдэд илрэлт нэмэгдэх хандлагатай байна.

    Îðîí íóòãààñ 12 õ¿í õàëäâàðòàé èëýð÷, ¿¿íýýñ 8 íü îðîí íóòãèéí ýìíýëãèéí õÿíàëòàíä áàéíà. Õàëäâàðòàé 3 ýìýãòýé æèðýìñëýæ òºðñºí, õ¿¿õä¿¿ä íü õàëäâàðã¿é ýð¿¿ë áîéæèæ áàéãàà áà îäîî 2 ýìýãòýé æèðýìñýí õÿíàëòàíä áàéíà.

   Õàëäâàðòàé õ¿ì¿¿ñèéã ñóäëàæ ¿çýõýä á¿ãä 15-55  íàñíûõàí, 80.0% íü ýðýãòýé, 81.0% íü äýýä, òóñãàé áîëîí á¿ðýí äóíä áîëîâñðîëòîé, 73,4% íü àæèëã¿é, 84.0% ãýð á¿ëã¿é, 1/3 íü ãàäààäàä ÿâæ áàéõäàà õàëäâàð àâñàí, ýäãýýð õ¿ì¿¿ñ á¿ãä áýëãèéí õàâüòëûí çàìààð õàëäâàðò ºðòñºí, ýðýãòýé÷¿¿äèéí 80 ãàðóé õóâü íü áýëãèéí èæèë õ¿éñýðõýã÷ ÷èã õàíäëàãàòàé, ýìýãòýé÷¿¿äèéí 50 ãàðóé õóâü íü áèåý ¿íýëýõ çàí ¿éëòýé áºãººä òýäíèé äóíä àðõè÷èí, ãýð îðîíã¿é, òîäîðõîé õàÿãã¿é, õºãæëèéí áýðõøýýëòýé, áýëãèéí çàìûí õàëäâàðò ºâ÷òýé, ÿäóó, íýí ÿäóó ãýõ ìýò íèéãìèéí ýìçýã á¿ëãèéí õ¿ì¿¿ñ çîíõèëæ áàéíà.

   ªíãºðñºí õóãàöààíä ÕÄÕÂ-èéí õàëäâàðòàé 3 ýìýãòýé æèðýìñëýæ òºðñºí áºãººä õ¿¿õä¿¿äýä íü õàëäâàð äàìæèõààñ ñýðãèéëýõ òàëààð àâ÷ õýðýãæ¿¿ëñýí àðãà õýìæýýíèé ä¿íä ýð¿¿ë áîéæèæ áàéíà. Îäîî 2 ýìýãòýé æèðýìñýí áàéíà.

   Ìàíàéä áàéãàà ãàäààäûí èðãýäýýñ ÕÄÕÂ-òýé 6 òîõèîëäîë èëýðñýí.

ÄÝÌÁ-ààñ 2009 îíä ãàðãàñàí óðüä÷èëñàí òîîöîîãîîð Ìîíãîëä ÕÄÕÂ-èéí õàëäâàðòàé áàéæ áîëçîøã¿é õ¿íèé òîîã 500 ãàðóé ãýæ òîîöæýý.

    ÕÄÕÂ-èéí õàëäâàðûí äàìæèí òàðõàõàä íºëººëæ áàéãàà áýëãèéí çàìààð äàìæèõ õàëäâàðò ºâ÷èí ñ¿¿ëèéí æèë¿¿äýä èõñýæ æèëä 23.000-25.000 õ¿í ºâ÷èëæ, 10-11 õ¿¿õýä òºðºëõèéí òýìá¿¿ ºâ÷òýé òºðæ áàéíà.

    Õ¿í àìûí äóíä ÕÄÕÂ/ÁÇÄÕ-ûí òàðõàëòûí õàíäëàãûã 2002-2009 îíä 6 óäàà õàðóóëäàí òàíäàæ ñóäëàæ èðëýý. Ýíýõ¿¿ ñóäàëãààíààñ ¿çâýë õ¿í àìûí ýðñäýë áàãàòàé á¿ëýã áîëîõ æèðýìñýí ýìýãòýé÷¿¿ä, öóñíû äîíîð, ñ¿ðüåýòýé ºâ÷òºíèé äóíä òýìá¿¿ ºâ÷íèé òàðõàëò 1.7-2.3% áàéíà.

    Õ¿í àìûí ýðñäýëò ºíäºðòýé á¿ëýã áîëîõ áèåý ¿íýëýã÷, èæèë õ¿éñýðõýã÷äèéí äóíä 11-21%, ýðñäýëòýé áîëîí ýðñäýë áàãàòàé á¿ëã¿¿äèéí õîîðîíä õàëäâàðûã 纺âºðëºí äàìæóóëæ òàðààã÷ ã¿¿ð õ¿í àìûí á¿ëýã áîëîõ õºäºë㺺íòýé ÿâóóë ýðýãòýé÷¿¿ä, áýëãèéí çàìûí ºâ÷íººð ºâ÷èëæ, ýìíýëýãò õàíäàæ èðñýí çàëóó ýðýãòýé÷¿¿äèéí äóíä òýìá¿¿ ºâ÷íèé òàðõàëò 4-6% áàéíà.

   Эндээс дүгнэж үзвэл хүн амын аль ч тодорхой бүлгүүдийн дунд тэмбүү өвчний халдвар 2-22%-èéí тархалòòàé байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, бэлгийн замын өвчний учир эмнэлэгт хандаж үйлчлүүлсэн эрэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ өвчтэй анх оношлогдож байгаа өвчтөнүүдийн дунд тэмбүүгийн өвчлөл ихсэх хандлагатай байна.

    Энэхүү харуулдан тандах судалгааны хүрээнд цусны шинжилгээний зэрэгцээ эдгээр хүмүүсээс бэлгийн зан үйлийн асуумж судалгаа авч, БЗДХ/ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлаж дүгнэлт хийсэн байгаа. ¯¿íýýñ ¿çâýë õ¿í àìûí ýíý òàëààðõ ìýäëýã ñàéí áîëîâ÷ ººðèé㺺 õàëäâàðààñ õàìãààëàõ äàäàë õýâøèë òóõàéëáàë òîõèîëäëûí õàâüòëààñ òàòãàëçàõ, òýâ÷èõ, çàéëñõèéõ íü õîâîð, áýëãýâ÷ õýðýãëýõ íü 25% îð÷èì, áýëãèéí çàìûí õàëäâàðò ºâ÷íººð ºâäñºí ¿åäýý ýìíýëýãò îðîéòîæ õàíääàã ó÷èð èõýâ÷ëýí äàëä õýëáýðò îðñîí õîéíîî èëýðäýã, áýëãèéí õàâüòàã÷òàéãàà õàìò ýì÷ë¿¿ëýõýýñ çàéëõèéäýã, ýðñäýëòýé õºäºë㺺íò áàéäàëä àìüäàðäàã áîëñîí, ÿäóóðàë, àæèëã¿éäýë, àðõèäàëò çýðýã àìüäðàëûí ñóóðü ¿ç¿¿ëýëò òààðóõàí áàéãàà íü íºëººëæ áàéíà.  Олон улсын аргачлалаар, өөрийн орны нөхцөлд тохируулан жилээс жилд боловсронгуй болгон хийсэн судалгааны дүгнэлт, дэлхий дахинд үр дүнгээ өгч байгаа арга туршлагуудад үндэслэн ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх талаар дараах зөвлөмж, сэрэмжлүүлэгийг өгч байна. Үүнд:

-       ÕÄÕÂ/ÄÎÕ/ÁÇÄÕ-òàé òýìöýõ ñýðãèéëýõ òàëààðõ òºðèéí áîäëîãî õóóëü ýðõ ç¿éí çîõèöóóëàëòûã ºíººãèéí íºõöºë áàéäàëòàé óÿëäóóëàí áîëîâñðîíãóé áîëãîõ øààðäëàãàòàé áàéíà.

-       ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар хүн бүр үнэн зөв бодит мэдээлэл олж авах, түүнийгээ амьдрал ахуйн нөхцөлд хэрэглэх дадал хэвшил болгон эзэмшиж, хэрэгжүүлэх

-       Залуу хүмүүсийн бэлгийн замын эрхтэний салслагын хучуур, бортгон эсүүдийг бүрэн төлжиж гүйцэх (18-20 нас) хүртэл анхны бэлгийн харьцааг тэвчих

-       Гэр бүлийн болон бэлгийн хосууд бие биедээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх, òýâ÷èõ, òàòãàëçàõ çàìààð аль болох цөөхөн áýëãèéí хавьтагчтай байхыг эрхэмлэх

-       Эрсдэлтэй байх магадлалтай бэлгийн хавьтлаас зайлхийх, аюулгүй сексийн арга (хосоо тэврэх, үнсэх, илэх, өөртөө болон харилцан биендээ гар хангалага хийх, орлох хэрэгслэл болон эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх ) - д суралцах, шаардлагатай үед хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байх

-       Тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвч (эрэгтэй, эмэгтэй) тогтмол хэрэглэх нь хосуудын ердийн хэрэгцээ болж хэвших, áèåäýý áýëãýâ÷ áàéíãà àâ÷ ÿâàõ, õýðýãëýõ àðãà ýâ ä¿éòýé áàéõ

-       Бэлгийн замын өвчний шинж тэмдэг өөрт мэдрэгдвэл эмчид яаралтай хандаж бүрэн эмчлүүлэх, бэлгийн хостойгоо хамт эмчлүүлэхийн ач холбогдлыг ойлгож, хандах

-       ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хандаж байх

-       Үйлчлүүлэгчид ээлтэй БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах

-       ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадóóрхахгүй, гутаан доромжлохгүй нийгмийн харилцааны орчин бүрдүүлж, тэдэнтэй ойр дотно хамтарч ажиллах

-       Èжил хүйсэрхэх, биеэ үнэлэгчээр үйлчлүүлэх, биеэ үнэлэх, мансуурах бодис тарьж хэрэглэх íü ÕÄÕÂ-èéí õàëäâàðò ºðòºõ ýðñäýëòýé áàéäãèéã îéëãîæ,  õýðýâ èéì ýðñäýë áàéãàà áîë ººðèé㺺 õàìãààëàõ ñýðãèéëýõýä èë¿¿òýé àíõààðàõ íü ç¿éòýé

-       Эрэгтэй бэлэг эрхтэний шамрамын арьсыг тайрч авах нь эрэгтэйчүүд өөрсдөө халдвар авах болон бусдад халдвар тараах эрсдлийг ихээхэн бууруулдаг болохыг дэмжих

-       Микробицидийн гелийг бэлгийн хавьтлын үед үтрээнд хийж хэрэглэх нь халдвар авах болон тараах эрсдэлийг бууруулдаг учир сурталчлан таниулах, õàíãàìæèéã íýìýãä¿¿ëýõ, çºâ хэрэгëýýг áèé áîëãîõûã зөвлөе.

-       Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх талаар төр засгаас бодлогын чанартай наад захын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх:

-       Сургуулиар олгож байгаа áýëãèéí ýð¿¿ë ìýíäèéí мэдлэг боловсролыг чанартай болгох, öàãèéã íýìýãä¿¿ëýõ, сурах бичиг гарын авлага, сургалтын хэрэгслэлээр õ¿ðòýýìæòýé хангах, заадаг багш нарыг хүрэлцээтэй болгох,

-       Хүн амд хэрэгцээтэй эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, микробицидийн гелээр хангах, оршин суугаа газраа ХДХВ/ДОХ-ын сайн дурын зөвлөлгөө шинжилгээнд хамрагдах боломжтой болгох

-       ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлэх нөлөөтэй, одоогоор хүн амын дунд тархмал байгаа тэмбүү мэтийн БЗДХ-т өвчний òóñëàìæ ¿éë÷èëãýýíèé ÷àíàð, õ¿ðòýýìæèéã ñàéæðóóëàõ, эрүүл мэндийн даатгалд хамруулан эмчлэх тогтолцоог бий болгох ã.ì

 

ХӨСҮТ-ийн Сургалт, хэвлэл мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үг

 

 

 
U N I T E D   N A T I O N S                                                НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ                                                                                                 БАЙГУУЛЛАГА

 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын

ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Дэлхийн Өдөрт зориулсан үг

2009 оны 12 сарын 1

 

            ДОХ-ын цар тахлын тархалтыг бууруулах чиглэлээр зарим оронд нааштай үр дүн гарч байгааг дэлхий нийт харж байна.  Оруулсан хөрөнгө оруулалт үр дүн авчирч, олон хүний амь аварч байна.

 

            Гэсэн хэдий ч, шинээр халдвар авагсдын тоо ДОХ-той  хүмүүсийг эмчилгээнд хамруулахаас илүү хурдтай нэмэгдсээр байгаа ба ДОХ өвчин нь эрт нас баралтын  нэг гол шалтгаан хэвээр байна.

 

            ХДХВ/ДОХ-оос сэргийлэх энэ өдөр бидний цаашид хийх ажил тодорхой байна. Үр дүнтэй нь нотлогдсон арга хэмжээг бид үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ 2010 оны эцэс гэхэд урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгоно гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд арай илүү зүйлийг,  нэн даруй хийх ёстой

 

            Хэрвээ бид энэ асуудалд хүний эрхийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадвал амласан зорилтдоо хүрч чадна. Энэ нь ХДХВ-ийн халдварын улмаас бусдыг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох бүхий л хэлбэрийг эсэргүүцэх ёстой гэсэн үг.  Энэ нь охид, эмэгтэйчүүдийг эсрэг хүчирхийллийг арилгах ёстой гэсэн үг.  Энэ нь ХДХВ-ийн талаарх мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гэсэн үг. 

 

            ХДХВ-ийн халдвартай хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг ДОХ-ын эсрэг арга хэмжээнд саад болдог аливаа эрүүгийн хууль, тушаал шийдвэр, арга хэмжээг  хүчингүй болгохыг бүх улс оронд уриалж байна.   Хүнийг шийтгэдэг биш, харин хамгаалдаг арга хэмжээ илүү амжилт олдог нь нотлогдсон.

 

            Хууль эрхзүйн орчин нь халдварт хамгийн их өртдөг бүлэг хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт үүсгэдэг байдал дэлхийн олон оронд оршсоор байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, судсаар мансууруулах бодис хэрэглэгчид, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийг ялгаварлан гадуурхах нь  тахлыг улам  тараах бөгөөд тэдэнд чиглэсэн үр дүнтэй, өртөг багатай арга хэмжээ хэрэгжүүлэхэд саад болдог.  ДОХ-ын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үзэл сурталд биш, харин нотолгоонд тулгуурласан байх ёстой бөгөөд уг халдварт хамгийн их өртсөн хүмүүст хүртээмжтэй байх ёстой.

 

            ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс  урьдчилан сэргийлэлт, эрүүл мэнд болон хүний сайн сайхны төлөө илүү ихийг хийж бүтээхэд бидэнд маш сайн үлгэр дууриал болж чадна.  Бид тэдний хувь нэмрийг үнэлж, ДОХ-ын эсрэг ажилд тэдний идэвхтэй оролцоог дэмжих хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартэй амьдарч буй хүмүүс, халдвар авах эрсдэлтэй хүмүүс, уг тахалд нэрвэгдсэн хүүхэд, гэр бүлийн эрхийг ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Дэлхийн Өдөр дээдлэн хамгаалцгаая.  Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед  Мянганы Хөгжлийн Зорилтод ахиц гаргахын төлөө ДОХ-ын эсрэг арга хэмжээг эрчимжүүлье.  Бүгдээрээ зүтгэе.

Эх дэлхий гадуурхаагүй Харин та...

ДОХ-ын эсрэг олон улсны өдөр жил бүрийн 12 дугаар сарын 1-нд болдог.  Манай орны хувьд энэ жилийн өдрийн уриа нь "Эх дэлхий гадуурхаагүй. Харин та ... " нэрэн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. ДОХ бол вирусын замаар халдварладаг нэгэн төрлийн өвчин.  Одоогоор ДОХ-г бүрэн, төгс эмчилж чадаж байгаа улс орон, эм тариа гэж алга.

                                        Харин ирээдүйд гарна гэдэг итгэж байна.

Нийтийн дунд ДОХ бол их аймаар өвчин гэж ойлгож, тэрхүү өвчнөөр өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг нь ДОХ гэх энэхүү өвнөөс илүү хор хөнөөлтэй зүйл юм. Нэгэн жишээ татахад

Нэгэн залуу амралтанд залуу бүсгүйтэй танилцаад өдрийг сайхан өнгрүүлж үдэш нь тэр хоёр дотно харилцаанд орж ... Бүсгүй амралтнаас явах болж унаанд суух тэр агшинд залуу хүүхний гарт захиа атгуулж, хот орсныхоо дараа л уншаарай түүнээс өмнө уншиж болохгүй шүү хэмээн хэлжэээ. Хүүхэн ч замын турш юу бичнийг тааж ядан, хайртай дуртай, хөөрхөн, сайхан, аз жаргал хүсье аль нь юм бол гэж элдвийг бодсоор хотод ирж захиаг задлахад "ДОХ-ын ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ" гэсэн үгийг уншжээ.

Энэ түүх хаана, хэзээ болсныг мэдэхгүй. Бодит явдал юм гэнэ лээ гэж нэгэн хүн ярьсан юм. Бодит ч бай бодит биш ч бай энэ түүхийг уншаад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Залууг үзэн ядаж, хүүхний хариуцлаггүй, тэнгийг гайхаж, эсвэл өрөвдөж зарим нь бүүр энэ хоёр хэн юм бол гэж бодож байгаа байх. Харин надад анх сонсоод хамгийн сонирхолтой нь залуу яагаад ийм алхам хийх болов ? Энд юу нөлөөлсөн юм бол гэдэг хамгаас сонин санагдаж байсан.

                                            Харин таны хувьд юу бодогдож байна вэ?

 

 

Өөдгүй компьютер

Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан.  Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй.

Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан. 

Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн.  Уйдаад байна гэхээр чинь  интернэт суулгуулсан.  Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү ? Үгүй.

Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод байхын. Хаашаа юм бэ чи? Ажил ихтэй байна. битгий гацаач гэж хэдэн удаа хэлүүлэх гэсэн юм бэ? Өмнө чинь хүртэл хоолоо авчиран идэж, өндийх завгүй байхыг минь харсаар байж юу гэж гацаад байгаан ?

Ингээд байвал чинь фарматлаад хаячихна шүү.  Тэгээд зүгээр болохгүй бол эзэн, эдийн барилдлагаа үүрд тасрана гэж мэдээрэй.  Гаргаад хаяна хаач очих юм билээ чи. Эд анги нь дутуу элдэв янзийн тахир дутуу юмнуудын дунд тоос шороондоо дарагдаж, хүйтэн цеминтэн шалан дээр хүний хөлд өшиглүүлж, энд тэндээсээ тонуулж, үйл лайгаа эдлэх гээ юу.  Томоотой байж үз мэдүү.

Сонжоо-5 Чи тэртээ тэргүй минийх болно.

Чи мөрөөдлийн ханхүүтэйгээ учирсан гэж бодъё. Эсвэл миний хань ийм л байгаасай гэж бодож явсан залуутайгаа танилцжээ. Харин танд үүнийг байлдан дагуулах боломж байна уу? Хариултаа түр азнаад энэ сонжоонд хариулж өөрийн боломжоо сориорой.

1. Бүсгүй хүн залуугийн хүзүүнд зүүгдэхийг хараад та юу гэж боддог вэ?


а. Залуу нь түүнээс минийх болох уу гэж асуусан байх. - 6

б. Залуу гайхалтай онигоо ярьсан байх. -0

в. Тэр бүсгүй хоёулхнаа байгаадаа их аз жаргалтай байна.  -3

2. Эрчүүдэд таалагдахын тулд ямар шинж чанар агуулах ёстой вэ?

а.Сайхан харагдах  - 6

б. Сонирхолтой яриа хөөрөө сэтгэл татам байх. -3

в. Мэдэхгүй.  -0

3. Гэр оронд дахин хэрүүл болвол яах вэ?

а. Мартахын тулд найз хүүхнийндээ очно.  -6

б. Чихэвч зүүж, дуртай бичлэгээ сонсоно.  -0

в. Найз бүсгүйрүүгээ утасдаж сэтгэл зүрхээ уудлана.  -3

4. Ажил дээр бүгдэд таалагдасан шинэ ажилтан ирвэл яах вэ?

а. Ойр танилцах боломжийг хайна. -3

б. Өрсөлдөгч нар хүчтэй хүмүүс учраас найдвар байхгүй.  -0

в. Би өөрийнхөө боломжийг алдахгүй шүү.  -6

5. Дисконы харуул таныг оруулахгүй бол та яах вэ?

а. Уурлаад гэр рүүгээ харина. -0

б. Хэрэв тэнд миний хувь заяа хүлээж байвал яах вэ? амдралыг минь бүү сүйтгээч" гэж хошигноно. -3

в. Ятгаад байвал тэр оруулах болно.  -6

6. Та өөрийнхөө ямар нэг зүйлийг өөрчилмөөр байна уу?

а. Үгүй, би өөртөө таалагддаг.  -6

б. Тийм   -0

в. Мэдэхгүй. --3

7. Анхны харцны дурлалд иртгэдэг үү?

а. Мэдээж  -6

б. Үгүй байх.  -0

в. Мэдэхгүй. --3

8. Та яаж сээтэгнэдэг вэ?

а. Найз бүсгүйчүүл маань яахыг харна.  -0

б. Сэтгүүлээс зөвлөгөө олж уншина.  -3

в. Өөрийн мэдрэмжиндээ найдна.  -6

9. Та эр хүнд анхаарал үзүүлсэн чинь тэр тоохгүй бол яах вэ?

а. Боломжтой цагийг хүлээж байгаад дахиад дайралт хийнэ.  -3

б. Эрчүүдийн араас гүйх гутамшиг тул татгалзана.  -0

в. Арга барилаа өөрчилнө.  -6

10. Та хүнтэй амархан ойртдог уу?

а. Хэрэв аятайхан санагдвал хурдан ойртдог.-3

б. Тийм  -6

в. Үгүй.  -0

11. Эрчүүдийг яаж амархан эрхэндээ оруулах вэ?

а. Байнга эргүүлэх. -3

б. Хурц ухаан сэтгэл татам байдлаар.  -6

в. Сайхан хувцаслаж, секс харагдах хэрэгтэй.  -0

12. Та долоо хоногт хэдэн удаа найзтайгаа уулздаг вэ?

а. Өдөр болгон.  -6

б. Амралтын өдрүүдэд.  -3

в. Шалтаг гарахаар.  -0

Хариулт нь

0-24 оноо: Та дурлалын тухай яриа болмогц  биеэ барин өөртөө итгэлгүй байж, ичиж зовдог. Та өдөж сээтэгнэдэггүй, харин үйл явдал өрнөхийг хүлээж идэвхигүй байдаг. Та арга барилаа өөрчлөхгүй бол таны хайрлаж дурласан залуг хамар доороос чинь явчих вий дээ. Түүнд сэтгэл татагдаж байгаагаа ойлгуулаарай. Магтаал сайшаалыг бүү хайрла. Тэр дороо үр дүнд хүрэхгүй ч гэсэн бүү бууж өг.

25-49 оноо: Та эрчүүлийн толгой эргүүлэх тал дээр шинэ хүн бөгөөд хэн нэгэн хүн таалагдвал шууд л ажил хэрэгч маягаар ханддаг юм байна. Та эрчүүлийн сонирхолыг яаж өөртөө татахыг мэддэг. Гэхдээ үйл явдлыг их яаруулж, тэр дор нь таны хайр сэтгэл хариул гэж бүү тулга. Түүнд цаг хугацаа өг. Шахалтаар хайр сэтгэлтэй болно гэж байдаггүй, тэр өөрөө аажмаар хөгжин цэцэглэдэг. Тэгээд ч сээтгэнэл болгон жинхэнэ хайр дурлал болон хувирдаггүй.

50-72 оноо: Та их байлдан дагуулах увидастай болохоор голцуу амжилтанд хүрдэг юм байна. Гэхдээ та жинхэнэ хайр дурлалын тухай боддоггүй, бусдын сэтгэлээр тоглодог. Таны хувьд өөрийгөө батлан харуулах  нь чухал юм. Та олон зүрх сэтгэлийг шаналган зовоосны төлөө хэзээ нэгэн цагт өөр тийм гунигт байдалд орох вий дээ.

Хүүд минь үзэх юм алга

Гахайн ханиад дэгдлээ гээд  сургууль амарч хүүхдүүд нэг хэсэгтээ завтай болсон. Энэ өвчин зовлонгоос нь айгаад гадуур дотруур гаргахгүйгээс олон хүүхэд гэрийн мухар сахиж сууна. Гэтэл энэ олон ТВ-үүд  өдрийн цагаар хүүхдүүдэд зориулсан олигтой ч нэвтрүүлэг гаргачихгүй юм. Бодвол үүссэн нөхцөл байдалтай уялдаад нэвтрүүлэгтээ өөрчлөлт оруулсан л баймаар.

Эсвэл би тийм өндөр шаардлага тавиад байна уу?

Ганц хоёр ТВ-ийн хүүхэлдэйн кино алдаг оног хүүхдийн гэж харъяалагдах хэдхэн нэвтрүүлгийг эс тооцвол нүдэнд тусахаар зүйл алга даа. Хүн амын ихэнх хэсгийг хүүхэд залуус эзэлдэг манай шиг улсын ТВ нь хүртэл тэдэн рүү чиглэсэн, тэдэнд хэрэг болохуйц \Цаг яаж нөгцөөх вэ гэсэн шиг нэвтрүүлгүүд бас гэж бий шүү\ мэдээ мэдээлэлтэй, хөгжилд нь түлхэц болсон  нэвтрүүлэг багагүй баймаар санагдах юм.

Эсрэг байдаг юм болов уу?!

Томчууд бид ч яахав ажил төрөл гээд өглөө гараад орой ирнэ. Ээж ирвэл хоол унд, угаалга цэвэрлэгээ энэ тэр хийж байгаад ТВ үзнэ. Аав ирвэл удирдлага бариад орон дээр заларна. Иймэрхүү дүр зураг хотын ихэнх айлд бий болов уу? Ер нь бол оройн цагаар хүүхэд ТВ үзнэ гэдэг худлаа. Яахав залуу гэр бүлийн хувьд арай гайгүй, нас ахиад ирэх бүр аав ээж, энэ олон ТВ мэдээ ээлжилж үзээд унтах цаг болно. Орой үзэж болдоггүй юм гэхэд өглөө үзье гэхээр зурхай, цаг агаар, вальютын ханш, өглөөний зочин энэ тэрийн дундуур тас татсан хүүхэлдэйн кино үзэж болох юм. Ингэсэн дор нь унтаж байсан нь дээр байлгүй. Тэгээд ч энэ хариадны үеэр сайн хооллож сайн унтаж амар гээд байгаа байх аа. За тэгээд үдээс өмнө ТВ хичээл үзнэ. Үзэх ч хэрэгтэй. Номын дуу сонсож жоохон тариандаа ачаалал авсан тэд өөр зүйлд анхаарч амрах нь зүйн хэрэг.  Ахиад ТВ ч гэсэн одоо л нэг үздэг цаг хэмээн удирдлага шүүрэн авч суваг соливч ...

Үр минь чамд үзэх юм даанч алга даа. 

 

Сонжоо-4 Та өөртөө хайртай юу?
  • 1.   Та өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг уу?
  • 2.      Та өөрийгөө азгүй хүн гэж боддог уу?
  • 3.      Та өөрийнхөө үйлдлийг бусдын үзэл бодолтой нийцүүлдэг үү?
  • 4.      Та өөрийнхөө үг үйлдэл болгоныг хянаж, энэ тохиолдолд бусад хүн яах байсан бол гэж эрэгцүүлдэг үү?
  • 5.      Таныг нүүрэн дээр чинь магтахад та санаа зовж ичдэг үү?
  • 6.      Та удаан хугацаагаар ганцаараа байж чаддаг уу?
  • 7.      Тав тухтай орчин болон сэтгэл хангалуун байдал хоёр хоорондоо салшгүй холбоотой гэж үздэг үү?
  • 8.      Ямар нэгэн эвгүй явдал тохиолдох нь гэх болгоомжлол үе үе төрдөг үү?
  • 9.      Сэтгэлээ уудлан ярих хэцүү байдаг уу?
  • 10.  Та амьдарч буй орчныхоо тогтсон хэвшмэл уламжлалыг хэвшиж чаддаг уу?

Одоо хариулт нь:

2-9 дэх асуултанд “Үгүй” гэж хариулсан бол тус бүр 5  оноо, 1 болон 10 асуултанд “Тийм” гэж хариулсан бол 5 оноо өгөөд хооронд нь нэмнэ.

0-10 оноо: Та өөртөө үнэхээр хайргүй! Байнга л ямар нэгэн муу юм тохиолдоно гэж хүлээж байдаг, тэгээд ч таны санснаар муу юм тохиолддог . Заримдаа та өөрийгөө үзэн ядаж, үүний улмаас буруу шийдвэр гаргахад хүрдэг. Өөрийгөө өөрчлөх цаг нь болжээ.

15-30 оноо: Өөртөө хэр хайртайг тань хэлэхэд хэцүү юм. Та энэ талаар бараг боддоггүй биз. Тэр болгон өөрийнхөө авъяас чадварыг ашиглаж чаддаггүй, бусдын болон өөрийнхөө сул талыг хэт дөвийлгөдөг. Ингэснээрээ та өөртөө дургүй болдог төдийгүй бусдад ч таагүй хандаж эхлэнэ.

35-50 оноо: Та өөрийн дутагдалтай талыг мэддэг ч ерөнхийдөө өөртөө сайн байдаг, биеэ тоолгүйгээр өөрийгөө үнэлдэг. Энэ бүхэн тань таны амжилтанд, сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг. Та хүмүүст хэрэгтэй гэдгээ мэдэрч амьдралын утга учрыг ойлгодог. Өөрийн болоод бусдын сайн талыг зөв үнэлж чаддаг тань хүмүүстэй зөв харьцах, хэл амаа ололцоход тус болдог.  

 

Харь гарагийн хүн ажилд авна.

Эхлээд уншихад инээд хүрдэг ч эцэст нь уур хүрмээр энэ ажилд авна гэсэн зарууд заримдаа арай дэндүү юм аа. Нөгөө нэг тэгш эрх, энэ тэр чинь хаа байна. Аан тийм байгаа л даа нээрэн цаасан дээр бий шүү дээ. 

160 см-ээс дээш өндөртэй эмэгтэйг худалдагчаар ажилд авна.

160 см-ээс доош өндөртэй бол хүн биш болж байна уу? 160 см-ээс доош өндөртэй хүнээс бараа худалдаж авч болдоггүй юм уу? Яагаад байдаг юм бэ?

Мөнхбаяр, Баярсайхан нэртэй хүмүүсийг яаралтай ажилд авна. 38-45 насны хүмүүс доорхи утсаар холбоо барина

Мөнхбаяр, Баярсайхан гэдэг нэртэй болж төрөөгүй бол ажил хийж болохгүй юм уу? Ажил хийхэд нэр ямар хамаатай юм бэ? Нэр чухал байдаг энэ ямар ажил юм бэ???!!! Иймэрхүү зарууд хэд хэд байсан. Мани мэтэд аз болоход иймэрхүү зарын нэрс нь харьцангуй энгийн, түгээмэл юм билээ.

Хэдэн жилийн өмнө нэг сонингоос хүмүүсийн этгээд сонин нэрүүдийг уншиж байлаа. Тэр нэрс дотор одоо санахад Ор биш гудас гэдэг нэр байсныг санаж байна. Дээрх зарын зүйгээр бол Ор биш гудас, Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа нэртэй хүмүүсийг бодвол энгийн нэртэнгүүдийн хувьд ажилд орох магадлал арай илүү ч юм уу?  Завхарсан юм. Эсвэл ажилд орохын тулд чихэнд эцэг минь гурвантай шивнэж өгсөн нэрээ солих болж байна уу? Уг нь Монгол хүн өвдөж хавдаж өвчин ороохоороо нэрээ сольдог ёстой. Хүний нэр гэдэг чинь тэгэж дур зоргоороо солиод байдаг эд ч биш байх. Тэр ч битгий хэл хүний нэрийг дутуу дулимаг дуудахад эмээ өвөө ууралдаг айсан юмдаг. Одоо ч Ээгий, Оогий, Уугий гэх мэтээр нэр гэхээсээ авай гэмээр нэрс олширсон.

Emnelegt emchiin tuslah avna. Emegtei. Uurtuu itgeltei.Zuv turhtei.Ajilsag. Nas 18-22. Ajlin tsag 9.00 - 20.00.Tsalin 150.000-280.000 tugrug.

Зөв төрхтэй гэж юу балайраад байгаа юм бэ? Хэнийг доромжлоод байгаа юм бэ?

20-25 насны дээд боловсролтой охидыг гоо сайхны барааны дэлгүүрч худалдагчаар ажилд авна. \Жич: Оюутан биш\

Энд ямар ч логик алга. Дээд боловсролтой л гэнэ. Гол нь  20 настай шүү. За тэгээд оюутан байж болохгүй, хүүхэдтэй байж болохгүй, гэр бүлтэй байж болохгүй, ойрын гурван жилд сургуульд сурахгүй ...

Ёо ёо ёо ямар ч хэрэгтэй, чухал шаардлагатай, босго өндөртэй ажлуудав дээ. ТВ хөтөлбөр, ганц хоёр зарын сайтаар түр ороод гарахад иймэрхүү юм уншиж байгаа юм чинь цаашдаа юу гарч ирэх юм бол ???

Өө тийм яг нэг чухал зар мартах гэж байна.

18-24 насны туулай жилтэй хүн ажилд авна.

Орд, жил, мэнгэ заасан зарууд зарын сонин дээр бас байсан.18 настай туулай жилтэй,  19 настай туулай жилтэй,  20 настай туулай жилтэй,  21 настай туулай жилтэй, 22 настай туулай жилтэй, 23 настай туулай жилтэй, 24 настай туулай жилтэйнгүүдээ ажилдаа ороорой.

Харин нь би харь гарагийн хүн ажилд авна.

Хайку гэж үү?

Амур чиний өлмийд

Аминчлан нэгэн зүйлийг шивнэсэн

Алсад байгаа түүнд минь дамжуулаарай.

 

Дурлалаар дүүрэн

Дарстай хундагны оронд 

Дурсаж явах ганцхан хайрыг өгөөч. 

 

 

 

 

 

Ариун сүмд Anarkia мэндэллээ.
УДЭТ-н үзвэрийн 79 дахь жилийн нээлт Францын зохиолч Виктор Хюгогийн \Victor Hugo\ Парисын дарь эхийн сүм жүжгээр өчигдөр нээлтээ хийлээ.
"Ариун сүмд Anarkia мэндэллээ." цааш унших »
...

Жаргалд мансууран хэвтэх чи бид хоёрт

Цагийн зүү ярьшигтай сонсогдоно

Гэтэл гэнэт утас дугарч

Гэргий чинь ярилаа

Ажил ихтай байна хонгор минь

Арав гээд очно унтаж бай хайраа

Жаргал ингээд дууслаа

Цагийн зүү сонсогдохоо болилоо

Гэрэл асч чи явлаа

Гэртээ би ганцаараа үлдлээ

 

 

Ёоё амьтан болгочих юм байна дөө

Энэ 4 ширхэг лоолойг сайн харж, эвтэйхэн нугалбал бидний сайн мэдэх нэг хүний дүрс гарч ирнэ.

Тэр хэн бэ?

 

 

Ижий нь муу хүүгээ үхэж байна гэж зүүдэллээ

Ижий нь муу хүүгээ үхэж байна гэж зүүдэллээ.
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй ээ...

Нэг найз маань ярьж билээ. Цэрэгт байхад биднийг өөрийн гараар ээждээ захидал бич гэсэн. Тэхэд үнэхээр хэцүү бас их сайхан байсан гэж.
Бодож байхад бид хэдэн удаа ээждээ хайртай гэж хэлсэн бол ? Өсөж том болоод ухаан сууж байна л гэдэг. Тэгтэл мөнх бус тэр хүнд хайртай гэж хэлэх нь өдрөөс өдөрт багасаж яг л урвуу пропорциональ шиг байх юм. Эм хүн төрөхдөө ээжийгээ дуудаг, эрэлхэг эрч айхдаа ээж ээ гэдэг. Мөнхийн ус олдвол ээждээ өгнө, миний хамгийн хайртай хүн ээж минь энэ тэр гэж ярихаараа л нэг болдог байж дэргэд нь очоод ээж ээ би танд хайртай гэдэг ганц өгүүлбэрийг хэлэхгүй харамлах учир юусан билээ. Амьд сэрүүнд нь харамлаад хэлэхгүй байсан байж мөнх бусыг үзэхээр нь хайртай гэж хашгиран, бие цогцсыг нь хөндөхийн хэрэг байна уу? Хайртай шүү гэх үг, хацар хоёроо харамлан байсан атал үхээд өгөхөөр нь зурагных өмнө зуу зуугаар зул асаагааж яах ч юм.
Хн. Өөрийнхөө сэтгэлийг л хуурч байгаа царай нь юм биз дээ. Чааваас гэж. Тэгсэн дор нь нүдэндээ төсөөлж сэтгэлдээ бодох нь илүү мэт санагддаг.
Мөнх бус биетэй мөнхөд миний сэтгэлд байх ГЭГЭЭН ГЭРЭЛТ ЭХ-ийн өлмийд мөргөмү.

 

ӨНГӨӨР ТОГЛОГЧ

Өөрийн эрхгүй би өөр зүг рүү харлаа. Тэнд юу байгаа юм бол ?
Харлаа...
Аан зураг байна ш дээ.
Ямар зураг?, Хэн зурсан юм бэ?
Мэдэхгүй ээ гэж гаднаа тоомжиргүйхэн хэлээд, мэдэхийг хүсэж байна гэж дотроо шивнэлээ.
Тэгээд би хүслээ дагаж хэн гэдгийг мэдсэн ч хэтэрхий олон гайхамшиг дунд нь мансуурсан. Хараад л баймаар хараад л баймаар энэ зурагнууд, энэ өнгөнүүдийг харж байхдаа гайхалтай гэдэг үг ийм л зүйлд зориулагдах гэж байдаг болов уу гэсэн бодол төрж билээ. Мэдээж хорвоо ертөнц дээр гайхалтай, гайхамшигтай зүйлс олон бий. Гэвч хүн тэр бүр харж, мэдэрч чаддаг билүү? Тэгээд ч энэ чинь харьцангуй ойлголт шүү дээ...
Миний нүдийг захирагч зурагнуудын эзэн бол Цагаандарийн Энхжаргал гэдэг хүн. Гаднаас нь харвал байдаг л нэг жирийн эр хүн. Онц сонин төрх, хувцаслал, зан ааш гэсэн юм байхгүй. Харин түүний сэтгэлээс ундран гарч гараар дамжин зотон дээр буух тэр дүрс бол маш сонин, содон, онцлог. Магадгүй анх түүний зургийг харсан хэнд ч С. Дали, цаашлаад Сюрреализм санаанд орох байх. Адилхан зүйл их бий. Гэхдээ өөр. Наад захын жишээ гэхэд Сюрреалист зурагнуудаас ямар нэг хэмжээгээр айдас, гуниг, гутрал, түгшүүр зэрэг сөрөг талын өнгө аяс мэдрэгддэг бол эсрэгээрээ Ц. Энхжаргалын зурагнуудаас эерэг талын өнгө аяс мэдрэгддэг.
Харин аль алиных нь дүрслэл ойлгомжгүй утгаггүй мэт атлаа хамгийн их утга учиртай, гүн гүнзгий ойлголттой, амьд байдаг. Та хар л даа энэ доор түүний "Талын хөхрөлдөөн" гэдэг зураг байна.

Сайн хар...
Харвуу ? Ямар ч аюулгүй орчинд, ямар их аз жаргалтайгаар чангаас чанга хэзээ дуусах нь үл мэдэгдэх хөхрөлдөөн сонсогдож байгаа биз дээ. Энэ чинь л энэ зураг амьд гэдгийг харуулж байгаа нэг шинж. Зураг янз бүрээр амьд гэдгээ харуулж болно. Анри Матиссын "Бүжиг"- нээс хөдөлгөөн, Пабло Пикассогийн "Уйлж байгаа эмэгтэй"-ээс /энэ зураг өмнө нь миний блог дээр тавьгдсан/ шаналал, Эдвард Мунхын "Хашгираан"- наас хорвоод ийм муухай дуу гэж байдгаа гэмээр аймшигтай хашгираан сонсогдоно.


Ер нь тэгээд хүн ямарваа нэг юмыг хийж чаддаг байна гэдэг сайхан юм.Үнэндээ Ц. Энхжаргал 1981 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн дээд боловсролгүй нэгэн байж 1995 онд Дүрслэх урлагийн дунд сургууль дээд сургууль болон өөрчлөгдөхөд багшаар ажилласан. Бас хажуугаар нь сурч дээд боловсролтой болсон. Өөрөө сурч, өрөөлд зааж уран бүтээлээ хийсээр л.
Би нэг зүйлийг мартдаггүй юм. 2007 онд Ц. Энхжаргал, Ц. Нарангэл хоёр хамтран Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Нутаг нутгийн өнгө " нэртэй нэгэн үзэсгэлэн гаргасан. Уран зурагт үхэн хатан дурлаад байдаггүй, урлагийн талаар гүехэн мэдлэгтэй ч энэ тэнд гарсан үзэсгэлэнг бишгүй дээ л нэг үзэж байсан. Харин энэ "Нутаг нутгийн өнгө" үзэсгэлэн шиг өөрийн эрхгүй намайг өдөржингөө дэргэдээ байлгасан үзэсгэлэн лавгайяа одоо болтол үзээгүй байна. Сонин шүү. Уг нь би хамтарсан үзэсгэлэн гэж мэдэж байсан ч анхандаа хэн хэнтэйгээ хамтраад байгааг мэдээгүй байсан. Харин хэнийг нь мэдэхэд нөгөө л Ц. Энхжаргал. Хамтрагч Ц.Нарангэрэлч гэсэн сайн зураач гэхдээ энэ удаа ингээд орхие.
Зураач Ц. Энхжаргалын бас нэг онцлог нь зургийн өнгө. Хүмүүс ярьдаг даа хоорондоо цохицдоггүй, хэрэлддэг өнгүүд гэж. Тэгвэл түүний зураг яг тэр өнгүүдээр зурагдсан байх атал тун зохисон байдаг. "Хүлээлт" зурган дээрх хүүхний нүүр хөх байдаг шиг бодит байдал дээр огт байдаггүй өнгөөр дүрсээ будаж, аль л хурц тод, үл зохицох олон өнгүүдийг сонгон авч зохицуулж, наалдуулж , зургаа амилуулж чадаж байна аа? Зураачид өөр өөрийн өнгөтэй байна уу гэхээс дуртай өнгөөр ингэж тоглодог нь лавтай Монголд байхгүй гээд хэлчихвэл нээх буруудахгүй байх. Өнгөөр орон зай үүсгэн, дүрсээ амилуулж, дүр төрх, хүсэл мөрөөдлийг нь харуулсан нэг зураг бол доорх "Тэмээ" гэдэг зураг.

Хэрэв энэ зураг өнгөгүй байсан бол хэдэн тэмээ, ямар шуухан байдалтай байгааг харахад хэцүүхэн байх байлаа. За тэгээд яриад байвал яриад байх шинжтэй. Тун товчдоо энэ хүн нэг иймэрхүү зураач. Харин бичлэгээ би бас нэг дуртай зургаар нь төгсгөж байна.
Мэлмий юугаа баярлуулж
Сэтгэл юугаа сэргээ.

(Нийт: 63)
Powered by BBlog